Путин, Обама нар уулзана
2015 оны 9 сарын 25
АНУ-ын Нью Йорк хотноо энэ сарын 26-28-ны өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал болох билээ. Энэхүү уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар болсон тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас уламжлав.
Удирдагчид Сири, Украин болон дүрвэгсдийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн хэмээн Обамагийн хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт мэдэгдсэн байна. Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков удирдагчид уулзахыг баталсан бөгөөд “Ерөнхийлөгчид хэзээ уулзах нь тодорхойгүй байгаа. Цагаан ордон, Кремлийн төлөөлөгчид уулзалтыг зохион байгуулах болно. Одоогоор хэзээ удирдагчид уулзах нь тодорхойгүй байна” гэж хэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25449
0 эможи