NYT: Путин, Обама хоёр ирэх долоо хоногт уулзана
2015 оны 9 сарын 24
Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал болно. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама нар уулзаж магадгүй талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрыг иш татан New York Times мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Обама ирэх долоо хоногт Путинтэй уулзахаар шийджээ. Хоёр орны төрийн тэргүүний уулзалт Сири, Украины хямралыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Путин, Обама хоёрын уулзалтын өдөр, цаг товлогдсоны дараа Кремлиэс уулзалтын талаар албан ёсны мэдэгдэл хийнэ” гэж хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25434
0 эможи