ОХУ агаарын цэргийн баазаа Беларусьт байгуулна

2015 оны 9 сарын 24

ОХУ-ын эрх баригчид Беларусийн нутаг дэвсгэрт агаарын цэргийн бааз байгуулахаар төлөвлөж байгаа нь Польш, Балтийн орнуудад тулгарч болзошгүй аюулыг нэмэгдүүлж байна.

Энэ нь 24 жилийн өмнө ЗХУ задран унаснаас хойш эрс суларсан нөлөөгөө Кремль хил хязгаараас гадна сэргээж буйн шинэ жишээ юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар наймдугаар сарын 18-ний өдөр хийсэн уулзалтаараа уг шийдвэрийг гаргасан.

Беларусь бүр 2009 онд ОХУ-тай хил хамтран хамгаалах гэрээ байгуулсан. Гэвч Украинд гүйцэтгэж буй ОХУ-ын үүрэг хамтын ажиллагаанд хязгаарлалт болж хувирснаас шалтгаалан ноён Лукашенко агаарын цэргийн бааз байгуулах Москвагийн саналыг хойш тавьжээ.

Дорнод Европын хилийн бүсэд ОХУ сүүлийн хоёр жил шийдэмгий үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар умард Европ болон НАТО-ийн гишүүд гомдол тавих болсон билээ.

Оросын сөнөөгч онгоцууд хилийнх нь ойролцоо нислэг үйлдэж, НАТО-гийн байлдааны онгоцны нислэгийн орон зайг булаацалдах нь эрс ихэсч байгааг Балти болон Скандинавын орнууд бүртгэх болсон. Нислэгийн үеэр хариу таних дохио өгөх үүрэгтэй транспондер төхөөрөмжөө орос нисгэгчид зориуд унтраадгаас илрүүлж танихад улам амаргүй болдог.

Бусад улс орны хилийн ойролцоо удаа дараа нислэг үйлдэж байгаа нь НАТО-г тандан туршиж буй хэрэг гэж үзэхээс аргагүй. Харин ОХУ-ын Засгийн газар энэхүү үйл ажиллагаагаа өрнөдийн цэргийн эвсэл хил хязгаарт нь тулж өргөссөнтэй холбогдуулан авч буй хариу арга хэмжээ гэж тайлбарладаг.

ОХУ-д НАТО-той хиллэх жийрэг болж буй Беларусь нь Украин, Польш, Литва, Латвитай хиллэдэг. Тус улсын нутаг дэвсгэрт оросууд радарын станц, сөнөөгч онгоцуудаа байрлуулдаг. Харин ЗХУ задран унаснаас хойш агаарын цэргийн бааз анх удаа байгуулах гэж байгаа нь энэ.

Сирийн нутаг дэвсгэрт Оросын цэргийн байгууламж барих гэж буй талаарх Вашингтоны мэдэгдэлд АНУ, холбоотнууд нь хариу барихаар зэхэж байх үед энэхүү мэдээ гарлаа. Сири дэх оросуудын оролцоо нь “ISIS” буюу “Исламын улс” бүлэглэлийн эсрэг хийж буй олон улсын хамтын ажиллагаанд хүндрэл үүсгэж байгаа гэж тэд үздэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25420
0 эможи
keyboard_arrow_up