Си Жиньпин эрх чөлөөний тухай юу гэж боддог вэ?
2015 оны 9 сарын 23
Энэ долоо хоногт АНУ-д төрийн албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Жиньпин "Wall Street" сэтгүүлд ярилцлага өгчээ. Хятадын удирдагчид барууны хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгөх нь маш ховор байдаг. Уг ярилцлагад Си Жиньпин эрх чөлөөний тухай "Эрх чөлөө болон хэв журам нь цахим болон бодит ертөнц аль алинд нь харилцан үйлчлэх ёстой. Эрх чөлөөний зорилго бол хэв журам юм. Хэв журам нь эрх чөлөөний баталгаа болох юм. Бид ард иргэдийнхээ өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрх ашгийг дээдлэн хүндэтгэж, иргэдийнхээ сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд илүү сайжруулах хэрэгтэй байна" хэмээн хэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25394
0 эможи