Хятад дахь Холливудын цуваа

2015 оны 9 сарын 23

“Warner Bros” болон China Media Capital (CMC) хөрөнгө оруулалтын компани хамтран “Flagship Entertainment Group”-ийг байгуулжээ. Уг групп нь Холливудын кино студиудийг Хятадын кино зах зээлд зуучлах түншлэлийн гүүр болж, өөрсдийн бүтээсэн өндөр чанартай киног хятад хэлээр Хятадын үзэгчдэд хүргэхийн тулд ажиллаж байгаа юм байна. Хятад улс жилдээ нийт импортын 34 киног үзэгчдэдээ хүргэдэг аж. Үүнээс гадна, Хятадын Box Office импортын кино бүтээлүүдээс энэ жилд л гэхэд таван тэрбум ам. долларын ашиг олоод байгаа. Цаашид энэ тоо дөрвөн жилийн дараа гэхэд жил болгон 10 тэрбум ам. долларт хүрнэ хэмээн Warner Bros болон СМС pictures-ийнхэн тооцоолжээ.

 

 

Одоогийн байдлаар Paramount Pictures, DreamWorks Animation SKG Inc, Lions Gate Entertainment Corp болон Walt Disney Co гэх мэт томоохон компаниуд Хятадын кино группуудтэй хамтын ажиллагааны холбоо тогтоогоод байна.

 

Warner Bros-ын гүйцэтгэх захирал Кэвин Цужихара хэлэхдээ “Бид өөрсдийн улсын баялаг түүх болон соёлын талаар Хятадын болоод дэлхийн шинэ үеийн кино үзэгчдэд таниулахыг хүсэж байна” гэжээ.

 

Хамгийн сүүлд, "Monster Hunt” энимэйшн болон "Furious 7" кинонууд Хятадад хамгийн их үзэгч үзсэн гадаад киногоор нэрлэгдээд байна. Flagship Entertainment Group-ийн 51%-ийг Warner Bros, 49%-ийг СМС компаниуд тус тус эзэмших юм байна.

 

Холливудын кино Хятадын Box Office-ийг тэргүүлэх нь олширсон энэ үед Хятадын дотоодын кино ч мөн адил хүчээ авч байгаа. Flagship Entertainment Group мэдэгдэхдээ Хятадын удирдагч Си Жинпин-ий ирэх долоо хоногт АНУ-д хийх айлчлалын дүнд Хятад киноны дэлхийд үзүүлэх нөлөө ихэснэ хэмээн онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25365
0 эможи
keyboard_arrow_up