Хятад хямраад, Орос гүрийгээд. Бид яах вэ ?

2015 оны 9 сарын 18

     Хямрал дотоод талд төдийгүй гадаад талд мэдрэгдэж эхэлж байгаа нь энэ 7 хоногийн анхаарах сэдэв мөн байх.
Хятад, Японы эдийн засгийн уналт үргэлжилж буй талаарх мэдээлэл хөвөрч хөрөнгө оруулагчид дахин сандралдаад байгаа гэнэ. Товчдоо бол Хятадад хувьцааны ханш эрс буурч Азийн арилжаа эрхлэгчид том хэмжээний алдагдал хүлээгээд байгаа. Шанхайн хөрөнгийн биржийн индекс 8.5 хувиар унасан нь дэлхийн хөрөнгийн зах зээлийг уналтад ороход хүргэж шуугиан эхэлсэн. Энэ нөхцөлд Хятадын Төвбанк хөрөнгийн зах зээлийн байдлыг сайжруулахын тулд 150 тэрбум юань буюу 22.4 тэрбум доллар нийлүүлсэн байна. Хятадын хэрэглээний инфляц өссөн ч үйлдвэр­лэлийн үнэ дефляц буюу үнэгүйдэл нүүрлэж мэдэх дохиог дуугаргаад эхэлсэн гэж байна.  Энэ бүх хямралын сургаар  хямарсан ANZ банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан төлөвөө бууруулж тооцохоор болсноо зарлажээ.
 
Тэд  их өөдрөг буюу дэлхийн эдийн засаг 2017 онд дөрвөн хувиар өснө гэж тооцож байсан юм байна. Харин одоогийн нөхцөл байдалд энэ боломжгүй болж болзошгүй гэж үзжээ. Гэхдээ 2016-2017 онд дэлхийн эдийн засаг 3.5 хувиар өснө гэсэн тооцоогоо хадгалаад харахаар шийдсэн байна.
 
Хятадын энэ уналтийг дагаад хөрөнгө оруулагчид үймж хүйтэн жин тавих шахуу л болоод байгаа гэнэ. Тэд өнгөрөгч өдрүүдэд Шанхайн хөрөнгийн зах зээлийн индекс өснө гэсэн хүлээлттэй байсан ч талаар болсон.: Ер нь л энэ хямрал дэлхийд доргио үзүүлнэ гэдэг дээр эдийн засагчид ам нэгтэй ёрлох болсон байна.
Аргагүй юм дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэгддэг энэ улс шүү дээ манай урд хөрш чинь. Тэгээд ч дан ганц  Ази гэхгүй бусад оронд ч нөлөөлж байна. Өнгөрөгч өдрүүдэд  Австралийн хөрөнгийн зах зээлийн индекс 2.2 хувиар унасан бол Өмнөд Солонгосынх 0.1 хувиар буурч гарчээ.
Хойд хөршид мөн адил Барууны хориг хүссэн хүсээгүй энэ улсыг хямрааж байгаа. Ядарч явахад газрын тосны үнэ унаж гуйхгүй гуядаад олдог байсан валютын урсгал нь бараг тасарсан байна.  Үүнээс үүдэн манайхтай л  адил гаднаас орох валютын урсгал эрс багасаж үр дүнд нь инфляци өсч, иргэдийн орлого нь буурчээ.  Өнгөрсөн ганц сарын дотор Орост инфляци нь даруй 2 хувиар нэмэгдээдэхсэн байна. Одоохондоо найталга дээрээ байгаа Оросын энэ шуухитнаа хатгаа болохыг бас л үгүйсгэх аргагүй. Хойд урд хоёр ийн хямрасаар нэг эвгүй найтаахад бид дагаад л найтаана. Тэр дундаа Бээжингийн төлөв байдал цаашид муудвал хөрш бидэнд тун таагүй нөлөөлж эхлэнэ.
 
Хятадын уналт  зүгээр нэг өнгөрчихгүй гэдгийг батлах үйл явдлууд өрнөж байгааг бид бас тооцож хармаар. Хямрал их сонин янз бүрээр нөлөөлдөг. Ганц зах зээл худалдаа эргэлт төдий бус төдий бус цаагуураа улс хоорондын хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа, том төсөл гэрээнүүдийн хэрэгжилтэд шууд ба шууд бусаар нөлөөлдөг.
 
Хятадын эдийн засаг нийгэм, улс төрийн нөхцөл байдал нь ч сайнгүй болж байгаагаас Бээжингээс гэнэтийн шийдвэр, үйл явдлууд гарсаар байгаа. Хятадууд гадаад валютын зах зээлийг дэмжих зорилготой доллартай харьцах юанийн ханшийг 2%-иар бууруулсан. Энэ нь санхүүгийн ертөнцөд том цохилт болж үймүүлсэн. Үүнээс үүдсэн хөрөнгийн захын тогтворгүй байдлууд олон улсад үргэлжилсээр байгаа мэдээ өдөр бүр нэмэгдсээр байна.
 
Энэ байдлыг гадаад талдаа сайтар тооцож  өмнө яригдсан байгаа зээл тусламж болон хамтын ажиллагааны үр дүнтэй гэрээ хэлцэлүүдээ урагш нь ахиулах бодит болгоход яаравчлахын буруу байхгүй гэдгийг манай төрийнхөн ухаарч байгаа гэж найдья.  Хятадаас мөнгө зугатаад эхэлсэн гэдэг зүгээр нэг хошигнол яриа биш. Нүдээ олсон зүйрлэл байх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25274
0 эможи
keyboard_arrow_up