Кремлийн цахим хуудсыг хакерджээ
2015 оны 9 сарын 15
ОХУ-ын Кремлийн ордны цахим хуудсыг өнгөрсөн ням гаригт хакердсан гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ.
Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг халдлагыг ОХУ-ын сөрөг хүчнийхэнтэй холбож үзсэн байна. Учир нь ням гарагт ОХУ-д болсон мужийн сонгуульд Засгийн газартай холбоотой улс төрч нэг мужид л өрсөлдөх эрхтэй гэсэн шийдвэрийг сөрөг хүчнийхэн эсэргүүцжээ.
“Сонгуулийн хорооны цахим хуудас ням гарагийн өглөө халдлагад өртсөн. Ням гарагийн өглөө 5-10 цагийн хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчийн болон сонгуулийн хорооны цахим хуудас нэгэн зэрэг халдлагад өртсөн нь их сонирхол татаж байна гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25172
0 эможи