Манай хоёр иргэн Эрхүүгийн замд халдлагад өртжээ
2015 оны 9 сарын 15
Монголчууд хойд хөрш рүүгээ олноор аялах болсон. Гэвч болгоомжтой явахыг сануулсан нэгэн хэрэг явдал өчигдөр гарчээ. Тодруулбал, өчигдөр орой 22:00 цагийн орчимд ОХУ-ын Эрхүү хотоос Хялганат орох замд машинтайгаа явж байсан хоёр монгол залууг орос иргэд дээрэмджээ. Тэд манай хоёр иргэний нэгийг зодож гэмтээн, нөгөөг нь хоёр удаа буудаж шархдуулсан тухай мэдээлэл түгээд байна.
Дээрхи хоёр иргэнийг замд явж байхад нь цагдаа хувцастай хүмүүс зогсоосон байна. Гэтэл тэд шууд дээрэм хийж паспортоос нь бусдыг нь авсан гэнэ.
Оросуудад дээрэмдүүлсэн хоёр иргэнийг Хиагтын эмнэлэгт хэвтүүлэн анхан шатны тусламж үзүүлээд байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25162
0 эможи