Хятад байлдааны шинэ нисдэг тэрэг бүтээж эхлэв
Хятад шинэ төрлийн байлдааны нисдэг тэрэг бүтээж байгааг “China Daily” сонинд өнөөдөр /IX.11/ мэдээлжээ. Одоогоор хятадууд шинэ төрлийн байлдааны нисдэг тэрэгнийхээ хүчин чадлыг нууцалж байгаа аж. Уг шинэ зэвсэглэлийг 2020 он гэхэд Хятадын армид нэвтрүүлэх гэнэ.
Шинэ төрлийн байлдааны нисдэг тэрэг бүтээх ажлыг Хятадын зэвсэг үйлдвэрлэлийн тэргүүлэх компани “Aviation Industry Corp of China” (AVIC) гүйцэтгэж байгаа аж.
Компанийн захирал Лин Зуомин хэлэхдээ “Шинэ төрлийн байлдааны нисдэг тэрэгний “нууц” хүчин чадал нь Хятадын Ардын армийн тулааны хэв загварыг өөрчилнө” хэмээжээ. Түүнчлэн компанийн нисдэг тэрэгний загвар гаргах албаны дарга Ву Шимин байлдааны шинэ техник нь орчны ямарч нөхцөлд ажиллагаа явуулах чадамжтай байна гэдгийг онцолсон байна.