Мьянмарын шүүх Хятадын 153 иргэнд бүх насаар нь хорих ял оноолоо

2015 оны 9 сарын 09

     Мьянмар /хуучнаар Бирм/-ын шүүх Хятадын 153 иргэнд бүх насаар нь хорих ял оноож, насанд хүрээгүй хоёр хүүхдэд тус бүр 10 жилийн хорих ял оноосныг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дээрх 155 хүн Мьянмарын хойд зүгт хууль бусаар мод бэлтгэж байсан аж. Мьянмарын шүүхийн энэхүү шийтгэлийн улмаас Хятад, Мьянмарын харилцаа дахин муудав. Хэдийгээр хэрэгтнүүд шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй ч Мьянмарын хуучин нийслэл хот Янгон /хамгийн том хот/ дахь Хятадын Элчин сайдын яам эсэргүүцлээ илэрхийлж, хэтэрхий хүндэдсэн шийтгэл хэмээн үзэж буйгаа хэлжээ. Дипломатчдын хэлж буйгаар, Мьянмарт хууль бусаар мод бэлтгэж байсан Хятадын 155 иргэн модоо хууль бусаар Хятад уруу хил давуулж байжээ. Дээрх хүмүүсийг энэ оны нэгдүгээр сард цэргийнхнийг оролцуулсан гэнэтийн ажиллагаа явуулан баривчилсан бөгөөд энэ үед тэд 1600 гаруй мод унагасан байсан нь тогтоогджээ. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сард Мьянмарын Засгийн газар боловсруулаагүй мод /түүхий мод/ экспортод гаргахыг хориглосон юм. Учир нь 1990 онд Мьянмарын газар нутгийн 58 хувийг эзэлж байсан ой мод 2010 онд 47 хувь болтлоо буурчээ.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24987
0 эможи
keyboard_arrow_up