Си Зиньпин уйлжээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өчигдөр Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан ялалтын парад зохион байгуулагдсан билээ. Тус парадыг үзэхээр дэлхийн 49 орны удирдлагууд Бээжин хотноо хүрэлцэн иржээ. Парадын үеэр 12 мянган цэрэг, 200 байлдааны онгоц, нисдэг тэрэг, 500 цэргийн зэвсэгт техник оролцож, дэлхийн 17 орны цэргүүд алхсан юм.
Ялалтын парад хоёр цаг үргэлжилсэн бөгөөд парад амжилттай зохион байгуулагдсан хэмээн Бээжингийн удирдлагууд мэдэгджээ.
Тэгвэл парадын үеэр Си дарга уйлсан байна. Тэрбээр Тань ань Миний талбайд алхсан олон улсын цэргүүдийг алхсаны дараа уйлж байгаа нь “CCTV”-ээр дамжуулсан шууд нэвтрүүлгийн үеэр гарчээ.
Си даргын дэргэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зогсч байсан юм. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснэээр “Си дарга ОХУ-ын цэргүүдийг алхсаны дараа уйлсан” гэжээ.