Бээжингийн парадын фото агшин

2015 оны 9 сарын 04

БНХАУ Японы эзлэн түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ой буюу дэлхийн II дайн дууссаны түүхт 70 жилийн ойн баяраа өчигдөр /09.03/ ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн.

Энэхүү арга хэмжээнд дэлхийн 50 гаруй орны төр, Засгийн тэргүүн, дипломат албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.

Бээжин хотын Тяньанмэний талбайд болсон цэргийн парадад 12 мянган цэрэг, 500 орчим хүнд техник, 200 гаруй нисэх тэрэг оролцов.

Түүнчлэн Монгол, Афганистан, Беларусь, Лаос, Мексик, Пакистан, Серби, ОХУ зэрэг 17 орны цэрэг эрс Тяньанмэний талбайд жагсах юм. Монголоос 74 цэрэг Бээжингийн талбайд алхсан юм.

Цэргийн жагсаалын үеэр J-15 онгоц, H-6K бөмбөгдөгч, J-20 сөнөөгч онгоц, KJ-500 AEW, Z-10 зэвсэглэсэн нисдэг тэрэг, Y-20 цэргийн тээвэрлэгч онгоц, DF цуврал пуужин, Red Flag-9 зенитийн пуужин зэрэг орчин үеийн цэрэг армийн хэрэгслүүдээ танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24890
0 эможи
keyboard_arrow_up