ОХУ гадны иргэдэд 3-10 жил хүртэл хугацаагаар газар эзэмшүүлнэ

2015 оны 9 сарын 03

     ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам “Хөдөө аж ахуйн зориулалтын газрыг эргэлтэд оруулах тухай” Холбооны улсын хуулинд өөрчлөлт  оруулах тухай “ хуулийн төсөл  боловсруулжээ. Түүндээ, гадаадын иргэд болон компаниудын түрээсээр эзэмшиж буй хөдөө аж ахуйн зориулалтын газрын ашиглалтын журамд өөрчлөлт оруулахаар  тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөлд хөдөө аж ахуйн зориулалтын газрыг Оросын иргэдэд 3-49 жил, гадаадын иргэдэд 3-10 жилийн хугацаатай олгох тухай тусгасан аж. ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамныхан мэдээллэснээр, тус хууль нь 2016 оноос хэрэгжих бололтой. 2001 он хүртэл ОХУ-ын хуульд гадаадын иргэд газар эзэмшихэд ямар нэг хориг тавьж байгаагүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24864
0 эможи
keyboard_arrow_up