В.Путин БНХАУ-д төрийн айлчлалаа маргааш эхэлнэ

2015 оны 9 сарын 01

     Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролдох монгол дайчид гадаадын цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийхийн зэрэгцээ Хятадын ардын чөлөөлөх армийн дуу бүжгийн чуулгын тоглолтыг үзэж, Цагаан хэрэм, Лү Гүү гүүртэй танилцжээ. Хоёр хоногийн дараа Бээжинд болох цэргийн ёслолын жагсаалд Монгол, ОХУ, Мексик, Вьетнам, Пакистан, Казахстан зэрэг 16 орны цэрэг дайчид оролцоно. Жагсаалын үеэр 10 орны цэрэг хайрцаглан жагсах бол зургаан орны далбаатай цөөн тооны цэрэг алхах аж.


Тянь Ань Миний талбайд болох энэ арга хэмжээний гол зочин нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байх агаад тэрбээр БНХАУ-д төрийн айлчлалаа маргааш буюу энэ сарын 2-нд эхлэх нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24782
0 эможи
keyboard_arrow_up