Өвөрмонголчууд арьс, нэхийгээ шатааж эхэлжээ

2015 оны 9 сарын 01

Өвөрмонгол малчдын гол амьжиргаа болсон мал болон арьс, нэхий нь үнэгүйдсэнд тэд дургүйцэн "тэмцэж" эхэлжээ.  ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн малчид нэгдэж мал болон арьс, нэхийний үнэ ханшийг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьжээ. Амьжиргааг нь залгуулгадаг мал болон арьс, нэхийг хятадууд зориудаар үнэ ханшийг нь унаган хямд авч байгаад бухимдсан иргэд өчигдөр цугларч арьс, нэхийгээ шатаасан байна.

Өвөрмонгол малчид хятадуудад нэхийгээ хямд өгснөөс шатааж устгасан нь дээр гэж үзээд ийм алхам хийцгээж байгаа юм байна. Шилийн голын малчдын шийдвэрийг бусад аймаг, хошуудын малчид ч дэмжиж байгаа гэнэ. Төр засгаас нь анхааралдаа авч малын үнэ ханшийг нэмэгдүүлэх шийдвэр гаргахгүй бол тэд "тэмцэл"-ээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24761
0 эможи
keyboard_arrow_up