Варшавт ОХУ, Украин, ЕХ-ны нар хэлэлцлээ

2014 оны 5 сарын 02

Хэлэлцээнд ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак, Гадаад хэргийн сайд С.Лавров, Сангийн сайд Антон Силуанов, Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев, Газпром компанийн ерөнхийлөгч Алексей Миллер болон эдийн засгийн бусад мэргэжилтэн оролцоно. Энэ удаагийн гурван талын хэлэлцээнд ОХУ, Украины хий нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, Европ руу холбосон хийн хоолойн асуудал, Украины санхүүгийн нөхцөл байдал, хийн төлбөрийн асуудлыг хэлэлцэх юм. “Газпром” компанийн мэдэгдэж буйгаар, Украин улс тус компаниас авсан хийн төлбөр нийт гурван тэрбум 400 сая долларт хүрсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2456
0 эможи
keyboard_arrow_up