Тянжиний хохирогчид тусламж шаардан жагслаа

2015 оны 8 сарын 20

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Тянжинь хотноо химийн үйлдвэрийн агуулахад гарсан томоохон хэмжээний дэлбэрэлтийн улмаас орон гэр, байшин барилга нь нурж сүйдсэн хотын олон зуун оршин суугчид өнөөдөр цугларч, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

 

Жагсаалын үеэр оршин суугчид тэдний хохирлыг барагдуулахыг шаардан, уриа лоозон барин хашгирч байлаа. Засгийн Газрын зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тул сүүлийн өдрүүдэд хотын оршин суугчид цөхрөлд орсны улмаас ийнхүү жагсахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна.

 

Зарим хүмүүсийн хэлж байгаагаар амьдрах түрээсийн байр хөлслөхөд зорриулж тэдэнд өдрийн 300 ам.доллар өгөхийг санал болгосон ч орон гэрээ алдсан оршин суугчид энэхүү саналыг шударга бус гэж үзсэн байна. Орон гэрээ алдсан дээрх оршин суугчдын ихэнх нь дэлбэрэлтийн дараа зочид буудал болон танил найз нөхдийнхөө гэрт хоног төөрүүлж байгаа гэсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр тус улсын тусгай хүчний цагдаагийн албан хаагчид аюулгүй байдлыг хангах үүднээс байлцсан байна.

 

Дэлбэрэлтийн хохирол

1. Албаныхна мэдээлж буйгаар дэлбэрэлтэд 114 хүн амиа алдсан.

2. 70 хүн сураггүй болсны дийлэнх нь гал сөнөөгчид

3. 700 орчим хүн хүнд бэртэл гэмтэл авч эмнэлэгт хэвтэж байна.

4. Багадаа 6000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн.

7. 17 мянган айлын орон гэр эвдэрч сүйдсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24471
0 эможи
keyboard_arrow_up