2022 оны өвлийн олимп Бээжин хотод зохион байгуулагдахаар боллоо

2015 оны 8 сарын 03

Олон улсын олимпын хороо 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Хятад улсын нийслэл Бээжин хотыг сонголоо.

Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо ОУОХ-ны гишүүд өчигдөр /07.31/ хуралдаж, санал хураалт явуулсан юм. Санал хураалтаар Бээжин хот 44 санал авсан бол Алматыг 40 хүн дэмжсэн байна.

Бээжин хоттой Казахстаны хоёр дахь том хот Алматы өрсөлдсөн боловч олимпийн эрхийг авч чадсангүй.

Хятадын нийслэл Бээжин хот 2008 оны зуны олимпийг эх орондоо зохион байгуулж байсныг бид бүхэн санаж байгаа билээ. Ийнхүү Бээжин хот зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан анхны хот болж байна.

Түүнчлэн сонирхуулахад гурван олимп дараалан Ази тивд зохиогдохоор болж байна. Үүнд 2018 оны өвлийн олимп Өмнөд Солонгосын Пянчан хотод, 2020 оны зуны олимп Токио хотод, 2022 оны өвлийн олимп Бээжин хотноо болох юм.2022 оны өвлийн олимп Бээжин хотод зохион байгуулагдахаар боллоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24035
0 эможи
keyboard_arrow_up