10 юаний үнэтэй тэврэлт зарж, цагийн дотор 600 орчим юань цуглуулжээ

2015 оны 7 сарын 28

Хятадын Чончинь хотын метроны зогсоол дээр нэгэн ээж цус багадах өвчтэй охиныхоо төлөө хандив цуглуулж эхэлжээ.

 

28 настай Чен Дэжуан өнгөрсөн амралтын өдрүүдээр метроны буудал дээр гартаа “10 юаний үнэтэй тэврэлт зарж байна” гэсэн бичигтэй самбар барин зогсчээ. Түүний хажууд амны хаалт зүүсэн дөрвөн настай Нана охин нь суужээ.

 Чен зүгээр мөнгө гуйхыг хүссэнгүй, хариуд нь чин сэтгэлийн тэврэлт бэлэглэж байгаа гэнэ.

 

Чен болон түүний нөхөр охиныхоо өвчний талаар өнгөрсөн тавдугаар сард мэдсэн бөгөөд тэр цагаас хойш тэд бүх мөнгөө, дээр нь зээл авч охиныхоо эмчилгээнд зарцуулсан байна.

Гэвч эцэст нь тэдэнд үүнээс өөр арга байгаагүй байна.

 

Чен болон түүний охин энэ аргаар цагийн дотор 600 орчим юань цуглуулж чаджээ. Метронд зорчигч хүмүүс бэлнээр мөнгө хандивлаж, тэдний түүхийг сонссон интернэт хэрэглэгчид онлайнаар эх охин хоёрт хандив өгсөөр байгаа ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23978
0 эможи
keyboard_arrow_up