Хятад 130 сая хүнтэй аварга том хот байгуулна

2015 оны 7 сарын 23

Сая гаруй хүнтэй Улаанбаатарыг маань хүн ам нь ихэдсэн гээд байдаг, гэтэл цаана чинь 130 сая хүн амьдрах үлэмж том хот сүндэрлэх нь.

Мэдээж, энэ аварга хот  Хятадад босно. Дэлхийн хамгийн олон хүнтэй 1 тэрбум 400 сая хүнтэй улс л ийм хот байгуулах нь ойлгомжтой.
 
Жин-Цзинь-жи гэдэг энэ хотын талбай нь 6 ширхэг Нью-Йорктой тэнцэнэ гээд төсөөл дөө. Жин-Цзинь-жи хотын талбай 136 мянган км2, энэ нь Москва хотыг ойр орчмын газартай нь нийлүүлснээс 55 дахин их.

Аварга хот Бээжинг хөрш хотууд ба мужуудтай холбох аж. Тодруулахад, одоогоор Бээжинд 22 сая, Хэбей 14 сая, Тяньцзинь муж 72 сая хүн амьдардаг. Энэ төслийн хүрээнд Бээжингээс захиргааны байгууллагууд болон 1200 үйлдвэр, 50 эмнэлгийг Хэбэй муж руу шилжүүлэх аж.

Аварга хотын төслийг арваад жил хэлэлцсэний эцэст 2015 онд л баталжээ. Жин-Цзинь-жи хотод 2022 оны Өвлийн Олимп явуулахаар өрсөлдөх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23894
0 эможи
keyboard_arrow_up