Гурван цагийн дотор хоёр давхар орон сууц барив
2015 оны 7 сарын 21
Хятадын Шаньси мужид гурван цагийн дотор хоёр давхар хувийн орон сууц барьсан байна. Тодруулбал, зочны, унтлагын, гал тогооны, ариун цэврийн өрөөг ердөө гурван цагийн дотор кранаар угсарсан байна. Ингэхдээ байшингийн өрөөнүүдийг 3D хэвлэх технологи ашиглан үйлдвэрт бүтээсэн бөгөөд үйлдвэрлэлийн явцад 10 хоног зарцуулжээ. Байшинг бүтээсэн инженерүүд “Энгийн орон сууцыг хамгийн хурдандаа нэг жилийн хугацаанд барьж дуусгах боломжтой. Харин энэхүү технологийг ашиглан энгийн вилла орон сууц барихад хөрөнгө мөнгө, хугацааны хувьд ч хэмнэлттэй юм. Хэдийгээр энэхүү технологийг зах зээлд нэвтрүүлээгүй байгаа ч удахгүй биелэлээ олж, 3D модулиар бүтсэн хотхонууд сүндэрлэнэ байх” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23804
0 эможи