Өмнөдийн хилийн ойролцоо цэргийн сургуулилт хийхээ мэдэгдлээ

2014 оны 5 сарын 01

Хоёр солонгосын маргаантай байгаа далайн хилийн ойролцоо байлдааны их буу оролцуулсан цэргийн сургуулилт хийнэ гэдгээ Пхеньян мэдэгдлээ. Өмнөд Солонгосын БХЯ-ны жх сурвалжид тулгуурлан “Ройтерс” агентлаг энэ тухай мэдээлжээ. Өнгөрсөн сард Хойд солонгос мөн ийм сургуулилт хийсэн бөгөөд тэр үед Солонгосын ардын арми их буугаар 500 гаруй удаа бууджээ. Тэдгээрээс 100 гаруй нь зааглах бүсийг давж усан хилд унасан учир Өмнөд Солонгос хариу гал нээж 300 гаруй удаа буудсан ээдрээт хэрэг үүссэн байна. 1950-1953 оны Солонгосын дайны дараа хуурай газрын хилийг үргэлжлүүлэн далайд тусгаарлах хил тогтоосон ч өнөөг хүртэл маргаантай байгаа юм.   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2364
0 эможи
keyboard_arrow_up