Хятадын цагаан хэрэм нурж эхэлжээ

2015 оны 6 сарын 30

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагаан хэрмийн гуравны нэг нь нурж, сүйдсэн бөгөөд түүнийг арчилж, хамгаалах ажил дутагдалтай байгааг шүүмжилж эхэлжээ.  

Өмнөд хөршийн томоохон мэдээллийн сайт Chinanews-д мэдээлснээр Мин гүрний үед баригдсан Их цагаан хэрмийн зөвхөн 8 хувь нь л маш сайн хамгаалалтад байдаг бол үлдсэн хэсэг нь сүйдэж, устсан гэжээ. Түүнчлэн иргэд хэрмийн тоосгыг хулгайлан хууль бусаар худалдаалдаг хэрэг гарсаар байгаа талаар дурдаад соёлын үнэт өвд ордог энэхүү бүтээлээ хайхрахгүй байгаа улсынхаа бодлогыг шүүмжилсэн байна. 

Харин үүнд мужийн захиргаанаас “Бидэнд энэ том байгууламжийг хамгаалах их хэмжээний хөрөнгө байхгүй” гэж мэдэгдсэн бол БНХАУ-ын дэд дарга “Дэлхийн соёлын өвд багтдаг Их цагаан хэрмийг эзэнгүй мэт орхихгүй” гэж мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23415
1 эможи
keyboard_arrow_up