Эрүүл мэндэд тустай архи хийх арга нээжээ

2015 оны 6 сарын 24

Архи согтууруулах ундаа эрүүл мэндэд хортой гэсэн ойлготод дэлхий нийтээрээ дасал болсон. Гэтэл Хятадын эрдэмтэд архи хүний эрүүл мэндэд тустай, янз бүрийн өвчнийг эмчилж болно, хортой гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөх аргагүй гэж баталж байна.

Тэд судалгааныхаа явцад лабораторын хулгана дээр хэд хэдэн туршилт хийхэд элэгний өвчлөл, биеийн илүүдэл өөх хороох ген үүсдэгийг ажиглажээ. Үүнээс үүдэн судлаачид хүний биед энэ генийг бий болгож чадвал архи согтууруулах ундаа эм болно гэж үзэж байгаа юм байна. Туршилт амжилттай болж хүний биед ген бий болговол “архи хортой” гэдэг ойлголт эсрэгээрээ ашигтай болж хувирах нь.

Гэхдээ эмчилгээний энэ аргыг архи согтууруулах ундаанаас хамааралгүй хүмүүст хэрэглэх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23206
0 эможи
keyboard_arrow_up