Амиа золиослогчид бөмбөг дэлбэллээ

2014 оны 4 сарын 30

Иракийн нийслэл Багдад хотын зүүн хойд хэсгийн санал хураах байруудад амиа золиослогчид хэд хэдэн бөмбөг дэлбэлсний улмаас 50 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархаджээ. Тус улсад өнөөдөр парламетын сонгууль болох бөгөөд цэрэг цагдаагийн албан хаагчдыг санал хураах өдрөөс хоёр хоногийн өмнө саналаа өгөх үеийг нь тааруулан амиа золиослогчид бөмбөг дэлбэлсэн байна. Халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй ч Иракийн хууль хяналтынхан суннит шашинт хэт даврагсдыг буруутгаж байгаа ажээ. Энэ удаагийн сонгуульд 9000 гаруй нэр дэвшигч парламентын 328 суулдйн төлөө өрсөлдөх юм. Шийт шашинт одоогийн ерөнхий сайд Нури Аль-Маликийн тэргүүлсэн нам энэ сонгуульд гарах магадлал өндөр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2311
0 эможи
keyboard_arrow_up