Хятад улсад Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэвэл хатуу ял шийтгэл хүлээнэ

2015 оны 6 сарын 11

Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэх нь Хятадад хориглодог уламжлалт арга хэмжээ юм. Өнгөрсөн хугацаанд энэхүү хоригийг зөрчсөн хүмүүс хатуу ял шийтгэл хүртэж иржээ. Тэгвэл энэ өдөр ирэх долдугаар сарын 6-ны өдөр тохиох аж. Энэхүү үйл явдалтай холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид түвдүүд ихээр тархсан бүс нутагтаа хяналт, аюулгүй байдлыг чангатгах үүрэг өгчээ. Мөн улс төрийн эмзэг асуудал үүсгэх магадлалтай гэж үзээд Далай ламын төрсөн өдрийг Хятадын нутаг дэвсгэрт тэмдэглэхийг хориглосон байна.

 

Энэхүү хоригийн хүрээнд Далай ламын төрсөн өдрийг тэмдэглэхээр олон нийтээр цуглах, үүнтэй холбоотой арга хэмжээ зохион байгуулах, бусдад уриалан дуудах, согтууруулах ундаа худалдаалах, шашны цуглаан зохион байгуулах зэргийг хоригложээ.

Ирэх сард 80 нас гарах Далай лам Түвдийн бодлого дахь Хятадын оролцоог эсэргүүцсэний улмаас 1959 онд Энэтхэгт дүрвэхэд хүрсэн билээ. 2008 оноос хойш 141 түвд лам Хятадын харгис бодлогыг эсэргүүцэн зулын гол болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22851
0 эможи
keyboard_arrow_up