Бурж Халифагийн дараа орох барилга бэлэн болжээ
2015 оны 6 сарын 04
Хятадын хамгийн өндөр, дэлхийд Бурж Халифагийн дараа орох барилга болох Shanghai tower шаваа тавьснаас хойш долоон жилийн дараа ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус цамхаг нь 662 метр өндөр, 127 давхар, 380 мянган ам метр талбайтай, гурван талтай, мушига загвартай аж. Тус барилгыг өгсөх тусам 120 градусаар мушигрсан загвартай барьснаар уламжлалт хэлбэртэй ижил хэмжээтэй загвараас 25 хувиар бага материал орсон гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22553
0 эможи