Олон нийтийн газар тамхи татвал 32 ам.доллараар торгоно
БНХАУ-д дөрвөн жилийн өмнө Эрүүл мэндийн яамнаас гаргасан журмаар орон даяар олон нийтийн бүх газарт тамхи татахыг хориглосон ч зүйл заалтууд, торгууль шийтгэлийн байдлаас улбаалан дорвитой хэрэгжээгүй байна. Тэгвэл тус улсын нийслэлд дахин тамхины шинэ хуулийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан юм. Энэ хууль нь өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд илүү тодорхой, чанга хатуу журамлаж хяналт тавих олон мянган ажилтныг томилж ажлуулахаар болжээ. Мөн тус хуулиар зоогийн газрууд, албан газар, нийтийн тээвэр зэрэг олон нийтийн газар тамхи татвал хувь хүнийг 200 юань буюу 32 ам.доллар, зөрчлийг нуун дарагдуулсан, эсвэл үл тоосон албан байгууллагыг 10 хүртэлх мянган юаниар торгохоор заажээ. Тус улсад тамхи татдаг 300 сая гаруй хүн байдаг бол жил бүр сая гаруй хүн тамхинаас үүдэлтэй өвнөөр нас бардаг гэнэ.