Орост гадаадын ТББ-уудыг хязгаарлах хууль баталлаа
2015 оны 5 сарын 25
Ерөнхийлөгч В.Путин Орост хүсүүштэй биш гадаадын болон олон улсын байгууллагуудын тухай хуульд гарын үсэг зуржээ. Шинэ хуулиар Ерөнхий прокурор болон түүний орлогчид Гадаад хэргийн яамтай зөвшилцсөний дагуу гадаадын болон олон улсын байгууллагыг Орост үйл ажиллагаа явуулах нь зохисгүй эсэх талаар шийдвэр гаргах гэнэ. Тэрээр Орост үйл ажиллагаа явуулах нь хүсүүштэй биш хэмээн тухайн байгууллагыг тогтоовол дансаар нь гүйлгээ хийхийг зогсоож, хөрөнгийг нь битүүмжилж, мэдээлэл түгээхийг хориглохоор болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22162
0 эможи