Буриадын ойн түймэр нэмэгдсээр байна
2015 оны 5 сарын 13
ОХУ-ын буриад улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд ойн түймэр тархсан газар нутгийн нийт талбай 11 дахин нэмэгдсэн байна. Өмнө нь 60 гектар талбай ойн түймэрт автаад байсан бол одоо 689 болжээ. Тус Бүгд найрамдах улсын Ойн аж ахуйн агентлагийн мэдээлснээр өчигдөр өглөөний байдлаар Буриадын 15 районд 33 түймрийн голомт асч байгаа аж. Түймрийг унтраах ажилд 500 орчим хүн дайчлагджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21803
0 эможи