Орос, Хятад уул уурхайн салбарт хамтран ажиллана

2015 оны 5 сарын 11

БНХАУ-ын дарга Си Зиньпин Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт уригдан өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотноо айлчилсан билээ. Энэхүү айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын шаардлагаар хэрэгжиж чадахгүй байгаа Оросын уул уурхайн томоохон хэд хэдэн төсөлд Хятадын тал хамтран ажиллахаар 10 гаруй санамж бичгийг байгуулжээ.
Тодруулбал, Оросын “Полюс Золото” компани Хятадын “China Gold” корпорацтай хамтран ажиллахаар болсон бөгөөд JORC стандартаар 16,2 сая унц алтны нөөцтэй тус орд газарт уурхайн үйл ажиллагааг 2017 онд эхлүүлэхээр 2 тал төлөвлөжээ.

Мөн Оросын “Чек-Су.ВК”, Хятадын “Sinosteel” компаниуд хамтран Усинскийн орд газарт тусгай ган бэлтгэх зориулалтаар металын марганцын үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21715
0 эможи
keyboard_arrow_up