В.Путин Улаан талбайд долоон улсын нэрийг дурьджээ

2015 оны 5 сарын 11

Энэ жилийн Ялалтын парад нь 24 дэх удаагийнх ба анхны парад  1945 оны зургадугаар сарын 24-нд Москвад  болжээ. Дараагийнх нь 1965 онд болж  байсан ба үүний дараагаар 20 жил завсарлаж Зөвлөлтийн үеийн хамгийн сүүлчийн парад  1990-оны тавдугаар сарын 9-нд болж байжээ.

 

1995-оноос хойш Ялалтын парад уламжлал болсон юм байна. Тэрээр 2008 оноос хойш цэргийн  техник хэрэгсэл оролцох шийдвэр гаржээ. Оросын 26 хотод цэргийн парад болжээ. Энэ улаагийн ялалтын парапын арга хэмжээнд 85 мянган цэргийн албан хаагч оролцож, Улаан талбайд болсон жагсаалд 16.5 мянган цэрэг, 194 цэргийн техник, 143 нисэх онгоц, нийслэл дахь баярын жагсаалд 300 ахмад дайчин оролцсон байна. Дэлхийн арав гаруй орны зэвсэгт хүчний цэрэг Улаан талбайн парадад сүр хүч нэмсэн нь энэ жилийн парапдыг илүү чимж байлаа. Ялалтын 70 жилийн ойн баярт гадаадын 68 лидерт урилга илгээсэн ч  Гитлерийн эсрэг эвсэлд өрнөдийн орнууд бараг бүгд Украины хямралын улмаас татгалзсан хариу өгчээ. В.Путин Улаан талбайд хэлсэн үгэндээ долоон улсын нэрийг дурдсаны гурав нь АНУ, Их Британи, Франц Гитлерийн эсрэг эвсэлд багтаж байв. Монгол, Хятад, Серб, Энэтхэг  улс цэргүүдээ парадад илгээжээ.

Тэтгэвэрийн сангийн мэдэллээр 2014- оны дөрөвдүгээр сарын байдлаар Орост 2200 дайны ахмад дайчин амьд сэрүүн байна. Харин дайнд шууд бусаар оролцож байсан  хүний тоо 217 мянгаар тоологдож байна. Батлан хамгаалах яамнаас мэдээлж буйгаар, дайны жилүүдэд Улаан армийн найман сая 668 мянга 400 цэрэг амь эрсэджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21678
0 эможи
keyboard_arrow_up