Ялалтын баярын арга хэмжээнд 20 орны төр засгийн тэргүүн оролцоно

2015 оны 5 сарын 07

Тун удахгүй ОХУ-ын нийслэлд болох ялалтын баярын 70-н жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москваг зорилоо. Хармсалтай нь Украйны хямралын улмаас Орос барууны орнуудын харилцаа нэлээдгүй муудсантай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама, ХБНГУ-ын канцлер А.Меркель, Францын Ерөнхийлөгч Ф.Олланд,

 

Их Британийн Ерөнхий сайд Д.Камерон нар баярын арга хэмжээнд оролцохгүй гэдэгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн Хойд Солонгосын залуухан удирдагч хэдхэн хоногийн өмнө ОХУ-д очихгүй болсоноо мэдэгдсэн билээ.  Ямар ч байсан НҮБ-ын ерөний нарийн бичгийн дарга Бан Ги Мун Москваг зорино гэдэгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Бан Ги Мун-д энэ шийдвэрийг гаргахад амаргүй байсан талаар хэвлэлүүд бичсээр байна. Ингээд Москва хотноо болох 70-н жилийн ойн арга хэмжээнд болох үйл ажиллагааны цэргийн парадад есөн орны цэргүүд оролцох бөгөөд тэдний нэгд манай орон багтаж байгаан бахархууштай. Түүнчлэн  20 орны төр засгийн тэргүүнүүд урилгаар очиж байгаа юм байна. Тодруулбал,  Монгол, Чех, БНХАУ, Словак, Унгар, Грек, Кипр, Вьтнам, Энэтхэг, ӨАБНУ, Венесуэль, багтаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21578
0 эможи
keyboard_arrow_up