В.Путин БРИКС-ийн банкны гэрээг баталлаа
2015 оны 5 сарын 04
Оросын Ерөнхийлөгч В.Путин БРИКС-ийн валютын сан байгуулах тухай гэрээг баталлаа гэж "СМИ России" мэдээллээ. БРИКС-ийн гишүүн орнуудын баталсан уг гэрээнд зааснаар оролцогч талууд шаардлагатай гэж үзсэн үедээ сангаас туламж хүсэх боломжтой аж. Сангаас тусламж авах хэмжээг тухайн орон бүрт тодорхой аргачлалын дагуу тооцоолох юм байна. Сангийн дүрмийн сангийн хэмжээ 100 тэрбум ба үүнээс Хятад 41, Орос, Бразиль, Энэтхэг улс бүр 18 тэрбум, Өмнөд Африк таван трэбум ам.долларыг санд нийлүүлэхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21421
0 эможи