Казакстаны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Н.Назарваев 97,5%-иар ялалт байгуулжээ
2015 оны 4 сарын 27
Өчигдөр Казакстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болов. Тус улсын Сонгуулийн төв хорооны мэдээлснээр 9741 санал өгөх цэгт сонгогчид өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл санал өгөх юм байна. Энэ удаагийн төрийн тэргүүний сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Н.Назарваеваас гадна хоёр хүн өрсөлдөж буй аж. Н.Назарваевын хувьд тус улсыг 1989 оноос хойш удирдаж байгаа юм. Тийм учир бүгд Н.Назарваев ялах нь тодорхой боловч хэдэн хувиар ялах нь сонин байгаа бололтой.
Тэгвэл өнөдөөр өглөөний inform.kz-ийн мэдээлснээр урьдчилсан дүнгээр Н.Назарваев 97,5%, Т.Сыздыховха - 1,87%, А.Хусайыновха 0,63%-ийн санал авсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21173
0 эможи