В.Путиний зөвөлснөөр хурандаа эхнэртээ нохой авч өгчээ
Өнгөрсөн 7 хоногт болсон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиний ард иргэдийн асуултанд шууд хариулдаг телевизийн уулзалтын үеэр нэгэн сонин хүсэлт иржээ. Нэгэн эмэгтэй надад асуулт алга харин нэг хүсэлт байна. Миний найз эмэгтэй 40 нас хүрч байна. Тэр нохойд их хайртай бид түүнд нохой авч өгөхөд ч бэлэн байна. Гэтэл түүний нөхөр чөлөөнд гарсан хурандаа Борис үүнд дургүйцээд байгаа. Та “Борисоо таны буруу гэж” хэлээд өгөөч Ерөнхий командлагчийн үгэнд орох байх гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч хариуд нь би тушааж чадахгүйл дээ гэхдээ Борисоо эелдэг бай. Эхнэрээ нохой худалдан авахыг нь зөвшөөр гэж хэлсэн юм. Үүний дараа Ростов хотын оршин суугч чөлөөнд гарсан хурандаа Борис эхнэр Эленагийнхаа төрсөн өдрөөр жижигхэн хав худалдан авч өгөөд Гошей хэмээн нэрэлсэн гэнэ.