АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Хэн вэ?
АНУ-ын 58 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд болно.
Тус улсын улс төрийн гол хүчин болох Бүгд найрамдах нам ба Ардчилсан намууд дотроо сунгаа явуулж, нэр дэвшигчдээ тодруулдаг уламжлалтай. Тэгвэл БНН-аас Тед Круз, Рэнд Пол, Марко Рубио нар нэрээ дэвшүүлжээ. Харин АН-аас одоогийн байдлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн байна.
Ингээд нэр дэвшигчдийн талаар товчхон танилцуулъя.
Ангилар ганц үг хэлж чаддаггүй байсан гэгддэг Тед Круз
Үндсэн нэр нь Рафаэль Эдвард Круз бөгөөд Канадын Калгари хотноо 1970 онд төрсөн. Тэрээр 1957 онд Америкт анх удаа хөл тавихдаа халаасандаа 100 ам.доллартай, ангилар ганц үг хэлж чаддаггүй байсан гэдэг. Тед Круз өөрөө Техас муж улсын Хьюстон хотноо сурч, дараа нь Принстоны их сургуулийг тус тус дүүргэжээ. Анх 2013 онд тус мужаас сенатын гишүүн болж байжээ.
Өмгөөлөгч мэргэжилтэй Марко Рубио
Флорида муж улсын сенатч Марко Рубио. Тэрээр 1971 онд мэндэлжээ. 2011 оноос сеначаар ажиллах болсон ба Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад орж чадсан аж. Флоридын болон Майамагийн их сургуулийг дүүргэсэн тэрээр өмгөөлөгч мэргэжилтэй бөгөөд эхнэр, дөрвөн хүүхдтэй.
Арав гаруй жил нүдний эмчээр ажилласан Рэнд Пол
Сирид зэвсэг нийлүүлэхийн эсрэг тууштай гэдгээрээ олонд алдартай нэгэн аж. Түүний эцэг Рон Пол АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн байжээ. Тэрээр 1963 онд мэндэлжээ. Арав гаруй жил нүдний эмчээр ажилласан тэрээр 2011 онп Кентукки мужаас сенатч болжээ.
Гадаад бодлогын асуудал хариуцаж байсан Хиллари Клинтон
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон өдгөө 67 настай аж. Хэрэв ялалт байгуулбал, тэрээр АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм. Хатагтай Хиллари нь АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий. Одоогоор Америкчуудын дунд явуулсан урьдчилсан санал асуулгаар ялах магадлал өндөр байгаа нэр дэвшигч. АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Бушийн удирдлага дор гадаад бодлогын асуудал хариуцаж байсан.