Хятадын дамын наймаачдын хөдөлгөөнийг хязгаарлажээ

2015 оны 4 сарын 14

Хятадын Засгийн газар Шенжений оршин суугчдад Хонгконгийн хилээр олон удаа нэвтрэх виз олгохоо хязгарлах шийдвэр гаргажээ. Учир нь, татвар багатай холбоотойгоор эх газрын хятад иргэд олноорооо урт хугацаагаар худалдаа хийхээр Хонгконгод очиж буй нь орон нутгийн иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр худалдаа хийхээр зочилж буй эх газрын тэдгээр иргэний аравны нэг нь долоо хоногт нэгээс олон удаа Хонгкогод нэвтэрч, гэр ахуйн бараа татваргүйгээр их хэмжээгээр худалдан авч Хятадад аваачиж дамладаг байна. Саяхан үүнтэй холбоотойгоор Хонгконгод харилцан ашигтай худалдаа хийхийг шаардсан жагсаал хүртэл болжээ. Тиймээс шинэ журмаар дээд тал нь долоо хоногт нэг уда долоо хоногоос ихгүй хугацаагаар виз олгохоор зохицуулж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20528
0 эможи
keyboard_arrow_up