Хиллари Клинтон Америкчуудын ашиг сонирхлыг хамгаалж чадах уу

2015 оны 4 сарын 14

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. “Америкчуудад өдөр бүр тэдний ашиг сонирхлыг хамгаалж байх хэн нэгэн хүн хэрэгтэй. Би тэр хүн нь байхыг хүсч байна” гэж  АНУ-ын экс тэргүүн хатагтай хэлсэн байна. Обама түүнийг “Клинтон маш сайн Ерөнхийлөгч болж чадна. Түүнд АНУ-ын төлөө юу хийх хэрэгтэй байгааг мэдэх алсын хараа бий” гэж дүгнэсэн юм. Ийнхүү экс тэргүүн хатагтай, Нью-Йорк мужаас сонгогдсон сенатор болон Обама Ерөнхийлөгчийн албыг хашсан эхний хугацаанд Төрийн департаментыг  толгойлж байсан 67 настай Хиллари Клинтон сонгуулийн өмнөх өрсөлдөөнд нэгдэж байгаагаа ням гаригт албан ёсоор зарлалаа. 2008 онд тэр Ардчилсан намын сунгаанд ялалт байгуулахад маш ойрхон байсан ч Барак Обамад ялагдсан. Ялалт ойрхон байсан ч түүний зөвлөхүүдийн хоорондын хүйтэн хөндий харилцаа мөн зарим нэг ээдрээтэй асуудал түүнд саад болсон юм. Түүнийг алдаанаасаа сургамж авсан эсэхийг бид удахгүй харах болно.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20522
0 эможи
keyboard_arrow_up