Сонгуулийн эхний дүнгээр Ийнглак Чинаватра ялалт байгуулжээ

2014 оны 2 сарын 03

Тайландын ерөнхий сайд Ийнглак Чинаватраг эсэргүүцсэн олон мянган иргэн сүүлийн гурван сарын турш эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж Бангког хотноо эмх замбараагүй байдал үүсгээд байсан. Иймд Тайландад 60 хоногийн онц байдал зарлаж, энэ хугацаанд дахин сонгууль зохион байгуулжээ.  

Ингээд санал хураалтын урьдчилсан дүнгээр Ийнглак Чинаватра ялалт байгуулгаад байгаа бөгөөд  харин сонгуулийн энэхүү дүнг сөрөг хүчний удирдагч зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгджээ.  Мөн Чинаватраг эсэргүүцэгчид сонгуулийн дүнг эсэргүүцэн дахин үймээн самуун дэгдээж замдаа таарсан бүхнийг галдан шатаасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
205
0 эможи
keyboard_arrow_up