Барак Обамагийн гэр бүл 477 мянган ам.долларын орлоготой ажиллажээ
2015 оны 4 сарын 13
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, гэргий Мишель хоёр өнгөрсөн 2014 онд 477.4 мянган ам.долларын орлоготой ажиллажээ. Тэд өнгөрсөн онд 93362 ам.доллар татварт төлсөн байна. Мөн орлогоосоо 70.7 мянган ам.долларыг буяны үйлст зарцуулснаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байна. Америкийн цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд эмнэлгийн тусламж үзүүлдэг “Fisher House” санд тэд 20 мянган ам.долларын хандив өргөжээ. Барак Обама нь өнгөрсөн онд анх Америкийн Ерөнхийлөгч болж байсан 2008 оныхоосоо тав дахин бага орлого олсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20473
0 эможи