Орост үндэстний асуудал эрхлэх агентлаг байгуулна
2015 оны 4 сарын 03
ОХУ-ын Ерөнхийлөгч Валадимир Путин Үндэстний асуудал эрхэлсэн агентлагийн тухай зарлигт гарын үсэг зуржээ. Кремлийн сайтад буй мэдээллээр энэ байгууллага Оросын олон үндэстний ард түмний эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн бодлого бий болгох ажлыг хариуцах аж.
Уг агентлагийг удирдах хүний талаар Ерөнхийлөгч Путин Ерөнхий сайд Дмитрий Медведев нар ярьж тохирсон байж болохыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Димитрий Песков үгүйсгэсэнгүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20061
0 эможи