Оросод ажилгүйчүүдийн тоо нэмэгдсээр байна
ОХУ-ын ажилгүйчүүдийн тоо нэг саяыг давсан гэж тус улсын Хөдөлмөрийн сайд Максим Топилин “Риа Новости” агентлагт мэдээлжээ. Энэ сарын 18-нд тус яамны орлогч Сергей Вельмяйкиний мэдээлснээр оны эхнээс 127 мянган хүн ажилгүй болсон байна. Тэд бүгд хууль ёсны дагуу нөхөн олговор авчээ. Түүнээс гадна өнөөгийн байдлаар 219 мянган хүн цомхотголд орох эрсдэлтэй байгаа аж.
Нэгдүгээр сарын 23-нд Давосын эдийн засгийн форумын ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов ажилгүйчүүдийн тооцашид ч улам нэмэх хандлагатай байгаа учир үүнд бэлтгэха шаардлагатай гэж мэдэгдэж байсан юм. Засгийн газраас гаргасан хямралын эсрэг төлөвлөгөөнд ажилгүйдэлтэй тэмцэхэд зориулж 82 тэрбум рубль зарцуулахаар тусгасан байна. Үүнээс 52.2 тэрбум орчмыг ажилгүй иргэдэд тэтгэлэг ологоход зарцуулах аж.