БНХАУ 10 их наяд бүтээгдэхүүн импортоор авна

2015 оны 3 сарын 30

Хятад улс 2020 оныг хүртэл гадаадад 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 10 их наяд ам.долларын бүтээгдэхүүн импортоор авахаар төлөвлөжээ. Энэ тухай өнгөрсөн бямба гаригт тус улсын төрийн тэргүүн Си Зиньпин Азийн эдийн засгийн форум дээр мэдэгдсэн байна.

Хятадын удирдагчийн мэдээлснээр энэ хугацаанд БНХАУ-ын жуулчид хилийн чанадад 500 гаруй сая удаа зорчих аж. Мөн тэрбээр Хятадын эдийн засаг хөгжлийн шинэ шатад дэвшсэнээр дэлхийн бүх улс оронд үр ашгаа үзүүлэх болно гэдгийг онцолжээ.

БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооны урьдчилсан таамаглалаар энэ онд Хятадын гадаадын улс орнуудад хийж буй хөрөнгө оруулалт 10 хувиар өсч, 113 тэрбум ам.долларт хүрэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19840
0 эможи
keyboard_arrow_up