В.Путиныг “Ромын эзэн хаан”-тай зүйрлэжээ
2015 оны 3 сарын 25
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Ромын эзэн хаан маягаар дүрсэлсэн хүрэл хөшөөг ирэх тавдугаар сарын 09-нд тохиох Ялалтын баяраар олон нийтэд дэлгэх гэж байна. Хаана байрлуулах нь тодорхойгүй байгаа хөшөөг В.Путиний төрөлх хот Санкт-Петербург дахь үндэсний үзэлт Коссак хэмээх нийгэмлэгийнхэн бүтээлгэжээ. Хөшөөг урласан сийлбэрч Павель Грешников Ерөнхийлөгчийн хөшөөг албан ёсны хослол зангиатай эсвэл цэргийн хувцастайгаар хийж болох байсан ч эртний Ромын эзэнт гүрний хаадтай эн зэрэгцүүлэн хийхийг илүүд үзсэн гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19709
0 эможи