Усан онгоцны ослоос болж амь алдсан оюутнуудыг дурслаа
2014 оны 4 сарын 23
Өмнөд Солонгосын “Sewol” усан онгоцонд эвдрэл гарч, живж байгаа талаар тус улсын эргийн хамгаалалтын алба орон нутгийн цагаар 09.00 цагийн үед мэдээлж байсан билээ. Тус онгоцонд 447 зорчигч, багийн 27 гишүүн сууж явснаас 320 нь ахлах сургуулийн сурагчид байсан юм. Дуудлага хүлээн авсны дараа аврах багийнхан усан онгоц руу хөдөлсөн байна. Өмнөд Солонгосын аюулгүй байдлын яамнаас мэдээлж буйгаар одоогоор 164 хүнийг аварчээ. Тус улсын Ёнхап агентлагийн мэдээгээр усан онгоцонд сууж явсан зорчигчдын 320 нь ахлах сургуулийн сурагчид байсан юм. Дашрамд дурьдахад Хөлөг онгоц Инчеоны боомтоос Чэжү арлыг чиглэн явж байсан юм. Тэгвэл тус усан онгоцны ослоос болж амь алдсан сурагч оюутнуудыг дурслаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1909
0 эможи