Н.Назарбаев сонгуульд нэрээ дахин дэвшүүлэхээр боллоо

2015 оны 3 сарын 12

Казахстаны төрийн тэргүүн Н.Назарбаев удахгүй болох Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд өрсөлдөхөөр болсноо мэдэгдлээ. “Нур Отан” намын XVI их хурал дээр түүнийг төрийн тэргүүнд дэвшүүлэхээр нэрийг нь оруулсан байна. Хуучин ЗХУ задарч Казахстан тусгаар улс болсноос хойш Н.Назарбаев Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоор ирсэн билээ. Тус улсын Үндсэн хуулинд зааснаар нэг хүн хоёроос илүү удаа Ерөнхийлөгчид дэвших ёсгүй аж. Гэхдээ энэ заалт нь тус улсын анхны ерөнхийлөгчид хамаардаггүй юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19003
0 эможи
keyboard_arrow_up