2015 оныг Орос, Умард Солонгос найрамдлын жил болгон зарлав
2015 оны 3 сарын 12
Хойд Солонгос, Орос хоёр 2015 оныг найрамдлын жил болгон зарласан талаар өчигдөр Пхеньянаас мэдээллээ. Учир нь энэ жил Солонгосын хойгийг чөлөөлсний 70 жилийн ой, мөн дэлхийн II дайнд хуучин ЗХУ ялалт байгуулсны 70 жилийн ой тохиож байгаа билээ. Найрамдлын жилийн хүрээнд хоёр улсын төрийн болон бүс нутгийн байгууллагууд төлөөлөгчдөө солилцох юм. Мөн талууд Москва, Пхеньян зэрэг хэд хэдэн хотод хамтарсан соёлын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19001
0 эможи