Борис Немцовтой салах ёс гүйцэтгэв

2015 оны 3 сарын 04

Өнгөрсөн мягмар гаригт буюу өчигдөр Москвагийн Сахаровскийн төвд Борис Немцовтой салах ёс гүйцэтгэх ёслол болов. Энэхүү ёслолд оролцохоор жагсаал цуглаанд оролцож буй мэт хэдэн мянган хүн цугларчээ. Тэдний дунд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, “РПР-Парнас” намыг хамтран удирдагч Михаил Касьянов, “Ардчилсан сонголт” намын дарга, “Солидарность” хөдөлгөөний идэвхтэн Владимир Милов, ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд зэрэг хүмүүс байжээ. Мөн Немцовыг харж байгаагүй ч түүний үзэл бодлыг хүндэтгэдэг олон мянган хүн ирсэн аж. Түүнээс гадна холбооны болон бүс нутгийн гүйцэтгэх эрх бүхий байгууллага, парламентын гишүүд, нийгмийн идэвхтнүүд, хүний эрхийн идэвхтнүүд, "Зөв хүчний холбоо" нам, дипломат корпусын төлөөлөл, дэмжигчид ирж Немцовтой салах ёс гүйцэтгэсэн байна. Салах ёс гүйцэтгэсний дараа Немцовыг Троекуровскийн оршуулгын газарт үнэн алдартны ёс жаягийн дагуу оршуулжээ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18519
0 эможи
keyboard_arrow_up