Хятад, Казахстаныг холбосон шинэ төмөр зам ашиглалтад орлоо
2015 оны 3 сарын 02
Хятад, Казахстаны 2-р төмөр зам болох Шиньжяны Хоргосоос Казахстаны Атенкорел хүрэх төмөр зам өнгөрсөн сарын 22-ны өдөр албан ёсоор ашиглалтад оров. Түүнчлэн төмөр замын Хоргос боомт ч албан ёсоор нээгдсэн байна. Хятадын Жансу мужийн Лянюнган хотоос хөдөлсөн галт тэрэг 12 хоног хотод очих юм байна. Шинээр нээгдсэн нарийн царигийн замаар долоо хоногт хоёр удаа явах галт тэрэг нь Хятадаас машин эд анги, цахилгаан бараа, эм өргөн хэрэглээний барааг тээвэрлэх аж. Харин Казахстанаас улаан буудай, кали агуулсан бордоо, төмрийн хайлш зэргийг нийлүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18388
0 эможи